avatar

Хөлтэй могой

2011-05-18,23:18



Хятадын нутгаас урт хумстай, хөлтэй могой олдсон талаар тус улсын хэвлэлээр мэдээлжээ.




Этгээд сонин энэ могой 66 настай Дуан Сионсигийн унтлагын өрөөний хананд явж байхад нь олсон байна.




“Орой сэрэхэд нэг сонин чимээ сонсдохоор нь сэрээд гэрэл асаасан чинь мангас шиг этгээд сонин амьтан ханан дээр явж байсан” Дуан өвөө ярьжээ. Харин түүний эхнэр нь айсандаа гутлаараа могойг цохин алжээ. Харин сэргэлэн өвөө үүнийг архинд хийж дарсан байжээ.




40 гаруй см урт чигчий хуруу шиг нарийхан энэ могойг одоо Хятадын амьтан судлалын их сургуулийн лабораторид шинжилж байгаа аж. Сүүлийн жилүүдэд амьтад мутац буюу хувьсан өөрчлөгдөх нь ихэсч байгаа бөгөөд хүмүүст тохиолддог сиамын ихэр шиг хоёр толгойтой могой зэрэг тааралдаг нь элбэг болжээ.




Хувьсан өөрчлөгдсөн амьтад нь их таарах болсон ч эдгээр нь амьд үлдэх нь тун ховор байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax