avatar

сургамжит

2011-05-07,19:11

Хорвард сургуулиасаа ирээд ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тавив.  Ичиж зовсон Хорвард идэх юмний оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг ууж дуусаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ?  гэхэд охин "Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой" гэж сургасан гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлээд явлаа.

   Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ.  Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэг хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтний түүхтэй танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон... бас мартаагүй нэр... Өвчтний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин яг мөн байлаа. харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10000$ болснийг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуй задалвал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө "Нэг аяга сүүгээр төлсөн." Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax